“Вансэмбэрүү-2017” үзэсгэлэнд Ямх охин-Урлан маань маш амжилттай оролцлоо.

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, экспортод зуучлах зорилготой “Вансэмбэрүү-2017” үзэсгэлэнд Ямх охин-Урлан маань маш амжилттай оролцон эсгий номоороо "ШИЛДЭГ ИННОВАЦИ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН" шагналын эзэн боллоо.
Миний бүтээлийг үнэлэн урам зориг өгч, хамт байдаг та бүхэндээ баярлалаа. Цаашдаа улам хичээн таны бяцхан үрсэд зориулан илүү олон зүйлийг бүтээх болно оо.