Бидний мэдэх хүүхдэд зориулсан ном нь зөвхөн буддаг, уншдаг, зурдаг байсан бол. Одоо үед арай өөрөөр бүтээгдэх болжээ.
Энэхүү ном нь хүүхдийн гарын жижиг булчинг нь хөгжүүлэх, ахуйн дадал олгох зорилгоор эсгийгээр болон даавуугаар урлагддаг байна. Учир нь таны хүүхдийн гар, хурууны жижиг булчин бага насандаа хэдий чинээ хөгжинө, төдий чинээ сэтгэн бодох чадвар, аливаад эв дүйтэй хандах хандлага гэх мэт амьдралын суурь ухаан тавигддагтай шууд холбоотой ажээ.
Мөн энэхүү ном нь хэрэглээ удаанаас гадна, хүүхдэд тань өөрөө чөлөөтэй сэтгэх, хийж бүтээх, ярих боломжийг олгодгоороо их давуу талтай.
Тийм ч учраас олон ч эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид даавуун номын давуу тал, ач тусыг нь мэддэг болсноор түүнийг заавал хүүхдэд тань байх ёстой зүйлийн нэг гэдэгтэй санал нэг болоод байгаа юм.
Энхрий бяцхан хүүхдүүддээ Эсгий болон даавуун ном урлуулж, ухаан сэтгэхүйг нь хөгжүүлээрэй.